Нүүр Вэб байрлуулах Турших Тусламж Захиалга Нэвтрэх Бидний тухай Төлбөр төлөх

Үйлчилгээний нөхцөл

  • VDC гэж www.vdc.mn сайт болон уг сайтыг ажиллуулдаг эзэмшигч байгууллагыг хэлнэ.
  • Үйлчлүүлэгч гэж VDC-ийн www.vdc.mn сайтаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээнд хамрагдан ашиглаж буй үйлчлүүлэгчийг хэлнэ
  • VDC-ийн үйлчилгээ гэж VDC-ийн www.vdc.mn  сайтаар дамжуулан олон нийтэд  үзүүлж буй үйлчилгээ/нүүд/-ийг хэлнэ.
  • Борлуулагч гэж VDC-ийн үйлчилгээг урьдчилсан хэлбэрээр захиалан цааш худалдан борлуулагч бүхий хувь хүн, албан байгууллагыг хэлнэ

 

VDC-ийн үйлчилгээг дараах нөхцлийн дагуу ашиглах шаардлагатай.

 

Нэг. Бүртгэл

1.1 Таныг үйлчилгээгээ захиалсны дараа бид төлбөр төлөгдсөн эсэхийг шалгасны үндсэн дээр таны үйлчилгээг идэвхжүүлэх бөгөөд хэрэглэгчийн нэр, нууц үг болон бусад мэдээллийг таны бүртгүүлсэн имэйл хаягаар илгээх болно.

1.2 Бүртгүүлэхдээ ашигласан имэйл хаяг нь цаашид үйлчилгээний нууц үг солих, бидэнтэй харилцах холбоос болох учир өөрийн имэйл хаягийг үнэн зөв оруулна уу. Өөр бусад бүртгэлгүй хаягаар бид үйлчилгээтэй холбоотой санал гомдол авахгүй болохыг анхаарна уу.

1.3 Таны имэйл солигдсон, имэйлийн нууц үгээ мартсан зэрэг асуудлууд бидэнд хамаагүй тул та өөрийн ашигладаг имэйлийг тухай бүрт манай системд бүртгүүлж байх шаардлагатай.

1.4 Хэрэв та VDC үйлчилээг ашиглан домэйн нэр худалдаж авсан бол домэйн нэрийн бүртгүүлэгчийн мэдээллийг шинэчилэх шаардлагатай бөгөөд үүний улмаас гарсан ямар нэгэн асуудлыг VDC хариуцахгүй. Хэрэв та бүртгэлийн мэдээллээ баталгаажуулахыг хүсвэл манай санхүүгийн хэлтэстэй имэйлээр холбогдоно уу.

Анхааруулахад ямарваа нэгэн хууль бус үйлдэл хийхийг хатуу хориглох, уг үйлдлийн улмаас гарсан ямарваа хохирлыг VDC хариуцахгүй бөгөөд тухайн үйлдэл хийсэн этгээдийн мэдээллийг зохих хууль журмын дагуу харгалзах байгуулагад шилжүүлнэ.

 

Хоёр. Эзэмшигч

2.1 Картаар болон бусад төлбөрийн систем ашиглан төлбөр тооцоо хийсэн тохиолдолд тухайн төлбөр төлсөн хэрэглэгчийг VDC дээр үүссэн хэрэглэгчийн төлбөр төлөх хэрэгсэл гэж таних бөгөөд цаашид автоматаар төлбөрийг гүйцэтгэж байх тул та зөвхөн өөрийн эзэмшлийн төлбөрийн системийн эрхээ ашиглах шаардлагатай. Ямар нэгэн хууль бус гүйлгээ, бусдын төлбөрийн эрхээр төлөгдсөн гүйлгээг VDC хариуцахгүй.

2.2 VDC нь зөвхөн тоног төхөөрөмж, сүлжээ, өөрийн сайтыг бусдад өдөрт 24 цагийн туршид түгээх боломжийг үйлчлүүлэгч нарт олгодог бөгөөд үйлчлүүлэгч нь VDC-ийн үйлчилгээг ашиглан бусдад түгээж буй вэб сайт, түүн дээр байрлах материал болон агуулгыг өөрөө бүрэн хариуцаж вэб сайт дээрхи мэдээлэл, агуулгаас улбаалан гарах бүхий л хариуцлагыг өөрөө хүлээнэ.

 

3.Шилжүүлэх

3.1 Та вэб сайтаа өөр байгууллагаас VDC руу шилжүүлж буй тохиолдолд VDC-ийн зүгээс таны вэб сайтыг автоматаар өөрийн сервер руу шилжүүлэх боломжтой эсэхийг судлаад боломжтой тохиолдолд хэрэглэгчийн нэг эрхийг үнэгүйгээр шилжүүлж өгч болно. cPanel-ийн хэрэглэгчдийг ихэнх тохиолдолд автоматаар шилжүүлэн байрлуулах боломжтой байдаг. Заримдаа файл дамжуулах, шилжүүлэх явцад ямар нэгэн алдаанууд гарсны улмаас шилжүүлэх боломжгүй байдгийг анхаарна уу.

 

Дөрөв. Мэдээлэл, агуулга

4.1 VDC санал болгож буй бүх үйлчилгээ, үйл ажиллагаа нь Монгол улсын хуулийн хүрээнд явагддаг бөгөөд аливаа маргааныг Монгол улсын холбогдох хууль эрх зүй, тогтоол, журмын дагуу шийдвэрлэнэ.

4.2 Үйлчлүүлэгч VDC үйлчилгээнд хамрагдахдаа Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулахаа гэрээ хийснээр баталгаажуулах бөгөөд гэрээ хийхээс өмнө VDC-ийн үйлчилгээний нөхцөлтэй http://www.vdc.mn/tos хаягаар хандан заавал танилцсан байна.

4.3 Хууль бус мэдээлэл байрлуулах, бусдын нэр хүндэд халдах, гутаам доромжлох, зохиогчийн эрхээр хамгаалагдсан мэдээллийг хууль бусаар байрлуулах, садар самуун сурталчилсан материал байрлуулах зэрэг хууль эрх зүй болон бусад журмыг зөрчихийг VDC-ийн зүгээс хориглоно.

4.4 Хориглосон мэдээлэл, агуулгыг нийтлэсэн, байрлуулсан үйлчлүүлэгч олдсон тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн байрлуулсан хууль бус эсвэл үйлчилгээний нөхцөл зөрчсөн материаллыг үйлчлүүлэгчид сануулахгүйгээр устгах, үйлчлүүлэгчийн эрхийг түр хаах, бүртгүүлсэн имэйлээр сануулах арга хэмжээнүүдээс тохирохыг авах бөгөөд уг асуудлыг дахин гаргавал үйлчлүүлэгчийн эрхийг бүрэн устгах, үйлчилгээний гэрээг дуусгавар болгох хүртэл арга хэмжээг VDC-ийн зүгээс авч хэрэгжүүлнэ.

4.5 Та хэн нэгнийг манай үйлчилгээний нөхцлийг зөрчиж байна гэж итгэж, үзэж байвал info@vdc.mn хаягаар имэйл илгээж мэдэгдэнэ үү. Хэрэв лиценз, зохиогчийн эрхтэй холбоотой асуудал бол та өөрийн бүтээл гэдгийг батлах бичиг баримтыг хавсаргах шаардлагатай.

4.6 Нэг хэрэглэгчийн эрхийг хувааж ашиглах, файл хадгалах хэлбэрээр ашиглахыг хориглоно.

4.7 cPanel-ийн нөөцлөх комманд нь cPanel хэрэглэгчийн вэб байрлуулах талбарын файлуудыг тухайн cPanel хэрэглэгчийн оноогдсон зайнд хадгалдаг тул нөөцлөлтийнхөө нөөцлөлтийг давхар хийхгүй байхыг зөвлөе.

4.8 Сервер дээр байрлуулж болохгүй материаллуудаас дурдвал:

  • Хандалт өндөр сайтууд
  • IRC Scripts/Bots
  • Proxy Scripts/Anonymizers
  • Хууль бус програм хангамж
  • Варез сайт
  • Image Hosting Scripts (Photobucket,Tinypic төрлийн сайтууд)
  • AutoSurf/PTC/PTS/PPC sites
  • IP Scanners
  • Bruteforce Programs/Scripts/Applications
  • Mail Bombers/Spam Scripts
  • Banner-Ad services (Google Adsense-тэй төстэй үйлчилгээ)
  • File Dump/Mirror Scripts (rapidshare, hotfile-тай төстэй үйлчилгээ)
  • Зохиогчийн эрх зөрчсөн материал
  • Төлбөр тооцооны систем, банкны програм хангамж ажиллуулах
  • High-Yield Interest Programs (HYIP) or Related Sites
  • FOREX, E-Gold Exchange, Second Life/Linden Exchange, Ponzi, MLM/Pyramid Scheme төрлийн сайтууд
  • Sale of any controlled substance without prior proof of appropriate permit(s)
  • Сугалааны вэб сайт, програм хангамж
  • Мөрийтэй тоглоомын сайт
  • MUDs/RPGs/PBBGs
  • Hacker-уудын цуглах сайт, энэ төрлийн мэдээлэл түгээдэг сайт
  • Хууль бус үйлчилгээ үзүүлж буй сайт
  • Хууль бус мэдээлэл, холбоосууд агуулж буй форум болон варез, торрент сайтууд
  • Том хэмжээний файлууд бусдад дамжуулдаг сайтууд
  • Имэйл олноор болон зөвхөн имэйл илгээхэд зориулагдсан систем. (Сайтын холбоо тогтоох, ажлын анкет зэргийг тооцохгүй)
  • СПАМ илгээдэг хэрэгслэл

4.9 VDC-ийн үйлчилгээнд ашиглагдаж буй бүх сүлжээний төхөөрөмж, сервер, тоноглол, програм хангамж болон бусад эд анги зүйлсүүд нь зөвхөн VDC-ийн үйлчлүүлэгч нарт зориулагдсан болно.

4.10 Хууль эрх зүйн хүрээнд элдэв халдлага, зөвшөөрөгдөөгүй хандалт, зүй зохиосгүй хэрэглээ, хориотой комманд зэргийг илрүүлэхийн тулд VDC-ийн үйлчилгээнд ямарваа нэгэн хяналт шалгалт хийж болно. Хяналт хийх хугацаанд мэдээллийг нягтлан харж, тэмдэглэж, хуулж ашиглах бөгөөд энэ бүх ажиллагаа нь VDC-ийн үйлчлүүлэгчдийн төлөө хийж буй үйлдэл байх болно.

4.11 Дараах үйл ажиллагааны дагуу хяналт шалгалт хийгдэнэ. Үүнд:

  • Ямар нэгэн хэрэглэгч сүлжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах
  • VDC-ийн сүлжээнээс бусад сүлжээ рүү хууль бус үйл ажиллагаа явуулах
  • VDC-ийн үйлчилгээний нөхцөл зөрчигдсөн гэж үзвэл

4.12 4.11-т заагдсан зөрчлүүдийг илрүүлэх арилгах зорилгоор VDC-ийн зүгээс хяналт шалгалтыг хийх бөгөөд үйлчлүүлэгч буруутай гэж нотлогд тохиолдолд үйлчлүүлэгчийн VDC-ээс авч буй үйлчилгээг түр зогсоох эсвэл хохирлын цар хүрээнээс шалтгаалан ямар нэгэн сануулгагүйгээр дахин сэргээхгүйгээр шууд устгалд оруулах хүртэл арга хэмжээг авч болно.

4.13 Бид зохиогчийн эрхийг хүндэтгэж ажилладаг. Зохиогчийн эрх зөрчсөн материал байрлуулах, хуулиар хориглогдсон материал байрлуулах, худал хуурмаг материал байрлуулах болон VDC-ийн үйлчилгээний нөхцлийг зөрчсөн материал байрлуулсан бөгөөд байрлуулсан нь нотлогдсон тохиолдолд үйлчлүүлэгчид сануулахгүйгээр үйлчилгээг түр зогсоох эсвэл дуусгавар болгож болно.

4.14 Үйлчилгээний хугацаа дууссан, үйлчилгээний нөхцөл зөрчигдсөн, хууль бус мэдээлэл агуулсан зэрэг сануулах мэдэгдлүүдийг зөвхөн имэйлээр илгээж хариуг 24 цаг хүлээх бөгөөд тухайн хугацаанд ямар нэгэн хариулт, залруулга ирээгүй тохиолдолд үйлчилгээг түр зогсоох эсвэл дуусгавар болгоно.

4.15 Ямарваа нэгэн хуулийн хүрээнд шийдэх асуудал гарсан тохиолдолд Монгол улсын холбогдох хууль эрх зүй, тогтоол, журмуудыг мөрдөж ажиллана.

4.16 Шүүхийн болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль бус үйл ажиллагаа бүхий үйлчлүүлэгчийн эрхийг хязгаарлаж болох бөгөөд хууль бус ажиллагаа нь илэрхий байгаа эсвэл нотлогдсон тохиолдолд эрх бүхий байгууллагуудын шийдвэрийг хүлээлгүйгээр тухайн үйлчлүүлэгчийн үйлчилгээг VDC-ийн зүгээс зогсоож болно.

4.17 Өөрийн сайт дээр байрлах мэдээлэл, агуулгыг үйлчлүүлэгч өөрөө бүрэн хариуцахаас гадна гуравдагч этгээдийн оруулсан материаллыг түүнчлэн үйлчлүүлэгч өөрөө хариуцна.

4.18 Насанд хүрээгүй хүмүүст садар самуун суртачилсан, алан хядах ажиллагааг сурталчилсан, нийгэмд эмх замбараагүй байдал авчрах агуулга бүхий вэб сайтын үйлчилгээг ямар нэгэн сануулгагүйгээр шууд зогсоож болно.

4.19 Борлуулагчдын хариуцаж буй сайтад ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд VDC борлуулагчдад сануулах бөгөөд борлуулагч нь тухайн үйлчлүүлэгчийн эрхийг түр хаах, эсвэл үйлчилгээг зогсоож болно.

4.20 Үйлчлүүлэгчийн вэб сайт болон ашиглаж буй системийн алдаа, хавтасны хандах эрх, файл өөрчлөх эрх, нууц үгээ алдах, олоход хялбар нууц үг ашиглах зэргээс улбаалан ямар нэгэн хортой код серверт байрлах эсвэл довтолгоонд өртсөн тохиолдолд, түүнээс үүдэн гарах хохирлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцах бөгөөд VDC -ийн зүгээс уг алдаануудыг илрүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгчид мэдэгдэнэ. Хэрэв үйлчлүүлэгч мэдэгдлийг хүлээн авснаас хойш заагдсан хугацаанд хариулт өгөөгүй тохиолдолд VDC-ийн зүгээс тухайн үйлчлүүлэгчийн үйлчилгээг цаашид учирч болох хохирлоос сэргийлэн түр зогсоох хүртэлх арга хэмжээг авч болно.

4.21 Үйлчлүүлэгч нь таахад бэрх, багадаа 10 тэмдэгтээс бүрдэх, том жижиг үсэг, тоо, тэмдэгт агуулсан нууц үг сонгох шаардлагатай.

4.22 Үйлчлүүлэгч нь үнэхээр шаардлагатай биш тохиолдолд хавтасны хандах эрхийг 755, файлын хандах эрхийг 644 болгож ашиглах шаардлагатай

4.23 Тодорхой хугацаануудад VDC-ийн зүгээс аудитын шалгалтуудыг хийж байх бөгөөд үйлчлүүлэгчийн хялбар нууц үг сонгосон байдлыг мэдвэл үйлчлүүлэгчид анхааруулах болно.

 

Тав. СПАМ-ийг огт дэмжихгүй

5.1 Бид спам төрлийн имэйл илгээхийг хатуу хориглоно. Тиймээс бид

  • Хүлээн авагч нь тодорхойгүй имэйлүүд илгээх
  • Бөөнөөр нэгэн зэрэг олон имэйл илгээх
  • СПАМ илгээх
  • Худалдаж авсан имэйлийн жагсаалт руу имэйл илгээх
  • Ямар нэгэн имэйлийн жагсаалт руу бөөнөөр имэйл илгээх

зэрэг үйлдлүүдийг илрүүлсэн тохиолдолд тухайн үйлчлүүдлэгчийн хэрэглэгчийн эрхийг сануулахгүйгээр хаах, гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авч болно. http://www.vdc.mn/doc/mailpolicy хаягаар хандан имэйлийн нөхцөлтэй танилцана уу.

5.2 Серверийн IP хаягийг хар жагсаалтанд оруулах үйлдэл хийсэн ямарваа нэгэн үйлчлүүлэгчийн үйлчилгээг шууд зогсоож гэрээг дуусгавах болгоно.

 

Зургаа. Төлбөр тооцоо

6.1 Үйлчлүүлэгч өөрт тохирох үйлчилгээг сайтар судалж сонгох шаардлагатай.

6.2 Үйлчлүүлэгч өөрт тохирох үйлчилгээ соногход VDC ямар нэгэнт дарамт учруулах ёсгүй бөгөөд энэ нь үйлчлүүлэгчийн өөрийн сонголт байна.

6.3 Үйлчлүүлэгч нь хүссэн үедээ VDC үйлчилгээгээ өөрийн хүсэлтээр зогсоож болох бөгөөд үүний тулд үйлчилгээний төлбөр төлөх хэсгээс үйлчилгээгээ цуцлах коммандыг ашиглан үйлчилгээгээ зогсоох хүсэлт гаргана. Эсвэл sales@vdc.mn хаяг руу имэйл илгээж болох бөгөөд энэ хоёроос бусад тохиолдолд VDC-ийн үйлчилгээ цуцлагдахгүй. Үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч үйлчилгээг цуцласанаар бид буцаан имэйлээр мэдэгдэх болно.

6.4 6.3-т заасны дагуу үйлчлүүлэгч нь VDC үйлчилгээгээ цуцлаагүйн улмаас автоматаар төлбөр хийдэг комманд VDC-ийн үйлчилгээг автоматаар сунгасан тохиолдолд VDC уг төлбөрийг хариуцахгүй бөгөөд VDC үйлчилгээг 7 хоногоос бага хугацаанд ашигласан нөхцөлтэй бол 25%-ийн шимтгэлтэйгээр буцаах, бусад тохиолдолд төлбөрийг буцааж олгохгүйг анхаарна уу.

6.5 Үйлчилгээний төлбөр төлөх хэсгийг ашиглан хүсэлт гаргасанаар үйлчлүүлэгчид VDC үйлчилгээгээ цуцлахыг баталгаажуулах имэйлийг системээс илгээх бөгөөд үйлчлүүлэгч нь баталгаажуулах имэйлээр дамжин VDC үйлчилгээгээ цуцлахыг баталгаажуулснаар үйлчлүүлэгчийн VDC үйлчилгээг VDC-ийн зүгээс цуцалж хариу мэдэгдэх болно.

6.6 Үйлчлүүлэгч нь VDC үйлчилгээгээ цуцласан тохиолдолд VDC дээр байрлаж байсан бүхий л файл, мэдээлэл, имэйлүүд устах тул хүсэлт гаргахаасаа өмнө үйлчлүүлэгч өөрийн хэрэгтэй мэдээллийг нөөцөлж авах шаардлагатай.

6.7 VDC үйлчилгээ нь үйлчилгээний хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө үйлчлүүлэгчид нэхэмжлэхийг илгээдэг.

6.7 VDC үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 3 хоногийн дотор амжиж VDC үйлчилгээний төлбөрийг үйлчлүүлэгч төлөөгүй тохиолдолд хожуу төлбөр төлсний 10 000 /Арван мянга/ төгрөгний торгуулийг нэмж төлнө.

6.8 VDC үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 30 хоногт үйлчлүүлэгч нь VDC үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд VDC-ийн зүгээс үйлчлүүлэгчийн VDC үйлчилгээг дуусгавар болгосноор систэм дээр байрлах холбодогдолтой имэйл, файл, мэдээллүүд бүгд автоматаар устана.

6.9 6.8-д заасан үйлчлүүлэгчийн буруугаас үүдэн гарсан хохирлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.

6.10 Домэйн нэрийн үйлчилгээг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгах шаардлагатай бөгөөд нэгэнт төлөгдсөн домэйний ямар ч төлбөрийг буцаан олгохгүй.

6.11 VDC-ийн үйлчилгээний үнэ хэдийд ч өөрчилөгдөж болох бөгөөд хэрэв үнэ өөрчилөгдсөн тохиолдолд үйлчлүүлэгчийн гэрээний хугацаа дууссанаар шинэ үнийг баримтална.

 

Долоо. Нөөцлөлт, файлаа алдах

7.1 Үйлчлүүлэгч нь VDC үйлчилгээг өөрийн үйл ажиллагаанд зориулан ашиглах бөгөөд нөөцлөлт болон үйлчлүүлэгчийн ямар нэгэн үйл ажиллагаанаас улбаалан гарах хохирлыг үйлчүүлэгч өөрөө хариуцна. Үүнд нөөцлөлт багтана. Үйлчлүүлэгч өөрийн файл, мэдээллүүдийг cPanel-ийн эрхээр орж өөрөө нөөцөлж авч байх шаардлагатай бөгөөд VDC-ийн зүгээс cPanel-аас нөөцлөх боломжийг бүрдүүлнэ.

7.2 VDC-ийн зүгээс 7 хоног тутамд нэг удаа нөөцлөлт хийх бөгөөд зөвхөн хамгийн сүүлийн нөөцлөсөн файлаар өмнөх нөөцлөлтийн файлыг дарж хадгалдаг.

7.3 VDC нь үйлчлүүлэгчийн ямар нэгэн файл алга болох, устахыг хариуцахгүй

7.4 Үйлчлүүлэгч хүсвэл VDC-ийн зүгээс нөөцөлсөн файлыг зохих төлбөрийг төлж сэргээлгэж болно

 

Найм. Цуцлах, төлбөр буцаан олгох

8.1 VDC нь үйлчлүүлэгчийн VDC үйлчилгээг хэдийд ч, ямар нэгэн зөрчлийн улмаас түр зогсоох, устгах хүртэлх арга хэмжээг авч болно.

8.2 Төлбөр тооцоог Монгол улсын мөнгөн тэмдэгт болох төгрөг хэлбэрээр гүйцэтгэх бөгөөд ямарваа нэгэн буцаан олголтыг мөн төгрөг хэлбэрээр буцаан олгоно.

8.3 Аль ч буцаан олголтноос 25%-ийн шимтгэлийг суутгана.

8.4 Үйлчлүүлэгчийн VDC үйлчилгээ цуцлах хүсэлтийг sales@vdc.mn хаягаар, эсвэл үйлчлүүлэгчийн төлбөр төлдөг хэсгээс хүсэлт гарган баталгаажуулснаар хүлээн авах бөгөөд бусад хэлбэрээр гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй.

8.4 VDC үйлчилгээг цуцласанаар буцаан олголт хийгдэх бол VDC нь 5 хоногийн дотор буцаан олголтыг зохих шимтгэлийг суутгаснаар буцаан олгоно.

8.5 Буцаан олголтыг зөвхөн данс цэнэглэх, хөнгөлөлтийн код өгөх зэргээр буцаан олгоно.

8.6 Туршилтын хэлбэрээр эрх үүсгэх, үйлчилгээ захиалах зэрэг үйлдлүүдийг хэрэглэгчид сануулалгүйгээр шууд цуцлаж устгана.

 

Ес. Сервер ашиглалтын хязгаарлалт

9.1 Үйлчлүүлэгчдийн хувьд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

  • Системийн нийт хэрэглээний 25%-аас их хэрэглээг 90 секундээс урт хугацаагаар ашиглах.  CGI scripts, FTP, PHP, HTTP зэрэгт.
  • Серверт ачаалал өгөх бот, автомажуулсан систем ачааллах
  • Ямар ч төрлийн бүртгэгч (spider, indexer) програм, скрипт ашиглах
  • Чат төрлийн систем ажиллуулах
  • Ямар ч төрлийн торрент, тракер эсвэл торрент хэрэглэгчийн систем ажиллуулах, хадгалах. Үйлчлүүлэгч хууль эрх зүйн хүрээн зөвшөөрдөгдсөн файлын холбоосыг байрлуулж болох боловч сервер дээр хадгалахыг зөвшөөрөхгүй
  • Файл түгээх систем байрлуулах
  • p2p байрлуулах
  • Тоглоомын сервер ажиллуулах
  • 15 минутаас бага хугацааг CRON дээр тохируулах
  • 15 секундээс удаан хугацаагаар ажиллах MySQL комманд
  • PHP include функцыг ашиглахдаа гадаад замыг ашиглахгүй байх. Жш:  include("http://yourdomain.com/include.php")-ий оронд include("include.php")-ийг ашигла.

 

10. Файлын тоо ширхэг

10.1 80 000 -аас их файлыг нэг cPanel хэрэглэгчийн эрхээр хадгалахыг зөвшөөрөх бөгөөд файлын тоо ширхэг дээрхи тооноос давсан тохиолдолд анхааруулах мэдэгдэл үйлчлүүлэгчид очих болно. Түүнчлэн их тооны файл агуулж буй хэрэглэгчдийн 7 хоног тутмын нөөцлөлтийг VDC серверийн ачааллыг хэмнэх зорилгоор хийхгүй болохыг анхаарна уу.

10.2 Их тооны файл нь системийг гэмтээх хор хөнөөлтэй тул VDC нь үйлчлүүлэгчдийн файлын тоог хязгаарладаг. Зарим үйлчлүүлэгчид cPanel-ийн catchall коммандыг идэвхжүүлсэн боловч имэйл ээ огт шалгадаггүй. Харин энэ нь улмаар хэрэггүй олон имэйл хүлээн авснаар дискийн зайг эзэлэх, их тооны файл агуулах үндэс болон хувирдаг.

 

11. Bandwidth Usage

11.1 Вэб байрлуулах талбарын үйлчилгээнд мэдээлэл дамжуулалтын хяналтыг тооцоолно.

11.2 Сервер түрээсийн үйлчилгээнд мэдээлэл дамжуулалтын хязгаарлалт хийгдэхгүй.

11.3 Серверийн ачааллыг багасгах, бусад үйлчлүүлэгчдийн вэб сайтад нөлөөлөхгүйн үүднээс вэб байрлуулах талбарын үйлчилгээн хамрагдсан үйлчлүүлэгчдийн мэдээлэл дамжуулалтын хэмжээг хязгаарладаг.  Мэдээлэл дамжуулалтыг нэг сарын хугацаанд хичнээн хэмжээний мэдээлэл дамжуулснаар дүгнэх бөгөөд сар бүрийн эхний өдөр шинээр эхэлж тооцоолно. Хэрэв үйлчлүүлэгчийн мэдээлэл дамжуулалт дүүрсэн тохиолдолд нэмэлт төлбөрийг төлж ихэсгэх боломжтой бөгөөд ачаалал ихсэж серверт ачаалал өгөх хандлага гарвал үйлчлүүлэгчийг цаашид VDC-ийн вэб байрлуулах талбарын үйлчилгээнд хамруулах боломжгүй болно. Үйлчлүүлэгч энэ тохиолдолд Сервер түрээслэх үйлчилгээнээс сонголт хийх боломжтой.

11.4 Ашиглагдаагүй мэдээлэл дамжуулалтын үлдэгдэл утга дараа сарын мэдээлэл дамжуулалтын хязгаарлалт дээр нэмэгдэхгүй

 

12. Системийн ажиллагаа

12.1 Вэб байрлуулах талбарын үйлчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийн хувьд 99.5%-ийн зогсолтгүй ажиллагааг жилийн 365 хоногийн турш VDC үзүүлнэ.

12.2 Сервер түрээсийн үйлчлүүлэгчдийн чанарыг сүлжээ болон цахилгааны тасалдалгүй ажиллагаагаар дүгнэнэ.

12.3 Гуравдагч этгээдийн шилэн кабел тасрах, сүлжээнд доголдол гарснаар VDC-ийн үйлчилгээг тасалдуулсан үйлдлийг VDC хариуцахгүй

12.4 VDC нь системийн тасалдалгүй ажиллагаа, өөрийн сүлжээний найдвартай ажиллагааг хариуцна

 

13. Борлуулагч

13.1 Борлуулагчид нь өөрсдийн үйлчлүүлэгчдийг хариуцан ажиллах бөгөөд VDC-ээс борлуулагчдын үйлчлүүлэгчдэд тусламж үзүүлэхгүй

13.2 Борлуулагчид нь өөрсдийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл, агуулга, үйл ажиллагаа, тусламжийг хариуцна

13.4 VDC-ийн зүгээс борлуулагчдын үйлчлүүлэгч хууль бус, үйлчилгээний нөхцөл зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд борлуулагчид мэдэгдэж засварлуулах, тухайн үйлчлүүлэгчийн эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг авна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй бол VDC-ийн зүгээс зохих арга хэмжээг авч болно.

 

14. Вэб байрлуулах талбарын үйлчлүүлэгчид

14.1 Вэб байрлуулах талбарын хэрэглэгчид үйлчилгээг цааш давхар борлуулахыг хориглоно. Хэрэв та борлуулагч болохыг хүсвэл тусламж хэсэгт хандана уу.

14.2 Борлуулагчдын нөөцлөлтийг VDC-ээс хийдэггүй учир өөрсдийн нөөцлөх хэлбэрийг сонгоно уу.

 

15. Үнийн өөрчлөлт

15.1 Гэрээний хугацаанд VDC-ийн үйлчилгээнд гарсан үнийн өөрчлөлт нь өмнө хийгдсэн гэрээнүүдэд үйлчлэхгүй бөгөөд үнийн өөрчлөлт орсон өдрөөс хойш хийгдсэн гэрээнүүдэд хүчинтэй үйлчилнэ.

 

16. Хөнгөлөлтийн код

16.1 VDC-ийн зүгээс хөнгөлөлтийн код гарган борлуулагч нарт тарааснаар тухайн хөнгөлөлтийн хэмжээгээр борлуулагч нар ашиг хүртэх боломжийг олгоно.

16.2 Хөнгөлөлтийн код зөвхөн вэб байрлуулах талбарын үйлчилгээнд үйлчилнэ.

16.3 Анх бүртгүүлэх, үйлчилгээгээ сунгахдаа хөнгөлөлтийн кодыг ашиглаж болох бөгөөд нэгэнт гүйлгээ хийгдсэн тохиолдолд хөнгөлөлтийн кодыг нөхөж оруулах боломжгүй.

16.4 Хөнгөлөлтийн код ашиглалтыг VDC-ийн Санхүүгийн хэлтэс тогтмол хяндаг бөгөөд үйлчилгээний нөхцөл, хууль эрх зүй зөрчсөн тохиолдолд тухайн хөнгөлөлтийн кодыг хүчингүй болгож болно.

16.5 Борлуулагч болон үйлчлүүлэгч нь зөвхөн өөрт зориулагдсан хөнгөлөлтийн кодыг ашиглана.

16.6 Хөнгөлөлтийн кодыг бусдад дамжуулахыг хориглоно.

 

17. Баталгаажуулалт

17.1 Үйлчлүүлэгч нь

  • Хувийн мэдээллээ үнэн зөв оруулснаа
  • VDC-ийн үйлчилгээний нөхцлийг дагаж мөрдөхөө
  • Хууль бус мэдээлэл, агуулга ашиглахгүйгээ
  • Садар самуун сурталчилахгүйгээ
  • Зохиогчийн эрхийг зөрчихгүйгээ
  • Өөрийн оруулсан болон өөрийн сайтад оруулсан бусдын мэдээлэл, агуулгыг бүрэн хариуцахаа
  • Хар тамхи, мансууруулах бодис суртчилахгүйгээ
  • VDC-ийн системд бүртгүүлснээр үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, энэ нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахаа баталгаажуулсан гэж үзнэ.

 

18. Хариуцлага

18.1 VDC нь үйлчлүүлэгчийн бизнесийн ямарваа нэгэн алдагдал, буруутай үйл ажиллагаа, үйлчлүүлэгчийн үйлчилгээний чанар зэрэг үйлчлүүлэгчид хамааралтай ямар ч хохирлыг хариуцахгүй.

18.1 Үйлчлүүлэгч нь VDC-ийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд VDC-ийн үйлчилгээнд хамрагдах эрхгүй

 

19. Хууль эрх зүй

VDC үйлчилгээ нь хуулийн дагуу бөгөөд бид хуулиа дээдлэн ажилладаг. Түүнчлэн бид хуулийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

 

20. Үйлчилгээний нөхцлийн шинэчилэлт

VDC нь үйлчилгээний нөхцлөө тухайн зах зээл, орчинтой уялдуулан албан ёсоор өөрчлөх эрхтэй бөгөөд энэ талаар мэдэгдэх албагүй. Үйлчлүүлэгчид, хэрэглэгчид http://www.vdc.mn/tos хаягаар тогтмол орж шалгаж байна уу.

 

 

 

Сүүлд шинэчилэгдсэн огноо: 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр